Цацраг туяа болон химийн эмчилгээний үед гэдэсний үйл ажиллагаа суларсан байх магадлалтай тус аль болох цочроох хоол хүнснээс зайлсхийх хэрэгтэй.
Мөн энэ үед ардын уламжлалт эмчилгээ болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хориглосон нь дээр.
Эдгээр аргууд дундаас шинжлэх ухаанаар үр дүнтэй гэж нотлогдсон нь бараг үгүй бөгөөд эмнэлгээс хийж байгаа эм тариатай харилцан нөлөөлж, эмчилгээний үр дүнг бууруулах, элэг болон бөөрний үйл ажиллагааг муутгах зэрэг гаж нөлөө үзүүлэх магадлал өндөр.
Манай И-Хуа их сургуулийн Эмэгтэйчүүдийн хавдар судлалын эмнэлэгийн хорт хавдартай өвчтөний шим тэжээлээр мэргэшсэн нарийн мэргэжлийн хоол зүйч эмчилгээнд тустай, дархлаа сайжруулах хоолны дэглэм голлосон өндөр уураг, антиоксидант амин дэм(vitamin C, E), эрдэс бодис хангалттай авах боломжтой цэсийг боловсруулан гаргаж хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд тус нэмэр болохоор хичээн ажиллаж байна.