Skip To Content
Print

ТӨВИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

DIRECTOR'S MESSAGE
Сайн байцгаана уу?
И-Хуа их сургуулийн Эмэгтэйчүүдийн хорт хавдар судлалын эмнэлгийн Хөхний хорт хавдар, бамбай булчирхайн хорт хавдрын төвийн цахим хуудсанд зочилсонд баярлалаа.

Бид бүгдийн мэдэж байгаачлан эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдар болон бамбай булчирхайн хорт хавдрын өвчлөл манай улсад маш хурдтай нэмэгдээд зогсохгүй 20~30 насныхан ч сэтгэл зовох ёстой өвчлөлийн нэг болоод байна.

Энэхүү тулгамдсан асуудлыг ойлгон мэдэрч, нэгдсэн эмнэлгийн түүхэнд анх удаа хөхний хорт хавдрын төв байгуулж тус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх шуурхай арга хэмжээ авч эхэлсэн И-Хуа Анагаах ухааны төв нь 2009 оны 3-р сард, дотоодын их сургуулийн дэргэдэх эмнэлгүүдээс анх удаа эмэгтэйчүүдийн хорт хавдрын мэргэшсэн эмнэлэг байгуулж хөхний хорт хавдар, бамбай булчирхайн хорт хавдрын төвийг бий болгосон.

Эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог хэвийн бус шинж тэмдгийн ихэнх нь хоргүй хавдар байдгийг бодолцож, И-Хуа Анагаах ухааны төв нь шинжилгээ оношилгоог түргэн шуурхай хийж, эмнэлэгт ирж буй өвчтөнүүд шинжилгээнийхээ хариуг хүлээх явцдаа авдаг стрессийг бяцхан ч атугай бууруулах гэж хичээн ажиллаж ирсэн.

Тус төв нь энэ бүх хугацаанд хуримтлагдаж ирсэн туршлага, систем дээр үндэслэн Хөхний тасаг, Дотоод шүүрэл болон бамбай булчирхайн мэс заслын тасаг, Толгой хүзүүний мэс заслын тасаг, Гоо сайхны мэс заслын тасгийн нарийн мэргэжлийн эмч нар, орчин үеийн тоног төхөөрөмж, шилдэг технологийн тусламжтайгаар өвчтөн тус бүрт тохирсон эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

Мөн түүнчлэн, хорт хавдрын эмчилгээний дараа хорт хавдар үсэрхийлэх, дахин үүсэхээс хамгаалахын тулд цацраг туяаны эмчилгээ хийгээд зогсохгүй, хөх дахин сэргээх гоо сайхны мэс засал болон тусгай хөтөлбөрийн тусламжтайгаар эмчилгээний дараах амьдралын чанарыг дээшлүүлэх өвчтөний зовлон шаналлыг хуваалцах цогц үйлчилгээг хүргэж эмчилгээг илүү үр дүнтэй болгохын төлөө ажиллаж байна.

Төрөл бүрийн мэдээллийн хэрэгслийн хөгжилтэй зэрэгцэн эрүүл мэндийн талаар их хэмжээний буруу зөрүү мэдээлэл гарч байгаа өнөө үед манай төв цахим хуудсаараа дамжуулан анагаахын шинжлэх ухаанаар нотлогдсон, найдвартай, өвчтөнүүдэд нэн шаардлагатай мэдээллүүдийг хүргэх болно.

Өвчтөнүүдийн сонирхож буй асуудлыг шийдвэрлэж, анагаах ухааны үнэн зөв мэдээллийг хуваалцахын зэрэгцээ, эмч мэргэжилтэн болон өвчтөн, өвчтөн болон асран хамгаалагч, өвчтөн хоорондоо харьцах боломжтой орон зай болгохынтөлөө чадах бүхнээ хийх болно.

Баярлалаа.