мэдээлэл
БНСУ-ын эмэгтэйчүүдийн хорт хавдрын эмчилгээний тэргүүлэх эмнэлгээс дэлхийд нэртэй нарийн мэргэжлийн эмнэлэг болон хөгжиж, зөвхөн дотооддоо шилдэг нь байгаад зогсохгүй хилийн чанадаас ч гэсэн зорин ирдэг эмнэлэг болж чадлаа.
2009 оны 3 сард байгуулагдсан цагаасаа хойш хурдацтай хөгжлийн үр дүнд Солонгосын эмэгтэйчүүдийн хорт хавдрын эмчилгээний тэргүүлэх брэнд болж чадсан И-Хуа их сургуулийн эмнэлгийн Хорт хавдар судлалын эмнэлэг нь улсынхаа шилдэг нь байгаад зогсохгүй гадаад өвчтөнүүдийн итгэж зорин ирдэг дэлхийд данстай эмнэлэг болон хөгжиж байна.
Хөхний хорт хавдар, бамбай булчирхайн хорт хавдрын төв болон Эмэгтэйчүүдийн хавдрын төв, Эмэгтэйчүүдийн дахимтгай хорт хавдрын төв, Анагаахын удамзүйн төвүүдээс бүрддэг И-Хуа их сургуулийн Эмэгтэйчүүдийн хавдар судлалын эмнэлэг нь их сургуулийн эмнэлгүүдээс анх удаа хорт хавдрыг оношилсноос хойш 1 долоо хоногийн дотор хийдэг мэс заслын тусламж үйлчилгээ, өвчтөн эмнэлэгт ирсэн эхний өдрөө эмчилгээ болон шинжилгээг тухайн газартаа нэг дор хийлгэх боломжтой нэг цэгийн үйлчилгээ зэрэг хурдан шуурхай, эмчлүүлэгч төвтэй эмчилгээний системийг нэвтрүүлж, дотооддоо анх удаа хорт хавдартай эмэгтэйчүүдэд зориулсан “Хатагтай” тасгийг байгуулан ажилласнаар үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээгээд байна.
Түүгээр барахгүй Эрүүл мэндийн даатгалын аудит үнэлгээний хүрээлэнгийн Хөхний хорт хавдрын эмчилгээг үнэлэх үнэлгээгээр сүүлийн 4 жил дараалан 1-р зэрэглэлд эрэмбэлэгдэж, эмэгтэй хэрэглэгчдийн сонгосон хамгийн шилдэг хорт хавдрын төвөөр 9 жил дараалан шалгарах зэргээр гадны байгууллагуудын хорт хавдрын эмчилгээний чанарыг үнэлэх үнэлгээгээр ямагт шилдэг байгууллагаар тодрон, хүлээн зөвшөөрөгдөж ирсэн юм.
Энэ мэт өвчтөнүүдийн төлөө гэсэн онцлог эмчилгээний систем болон эмэгтэйчүүдийн сэтгэлийг ойлгож сэтгэлд нь хүрч чаддаг тусламж үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээснээр И-Хуа их сургуулийн Эмэгтэйчүүдийн хорт хавдар судлалын эмнэлэг нь БНСУ-ын эмэгтэйчүүдийн хорт хавдрыг эмчлэгч тэргүүлэх брэнд болж чадлаа.
И-Хуа их сургуулийн Эмэгтэйчүүдийн хорт хавдар судлалын эмнэлгийн нарийн мэргэшсэн туршлага нь их сургуулийн эмнэлгийн тусламж үйлчилгээний шинэчлэлийн тэргүүн туршлага болон үнэлэгдэж, гадаадын болон дотоодын их сургуулийн эмнэлгийн үлгэр дуурайлал, загвар эмнэлэг болоод байна.
Мөн эдгээр амжилтын мэдээ дэлхийн улс орнуудад түгэж, АНУ, Хятад, Орос, Араб, Европ, Мексик, Монгол, Казакстан, Тайланд, Вьетнам, Узбекистан, Бангладеш, Парагвай зэрэг 60 гаруй орнуудаас И-Хуа их сургуулийн Эмэгтэйчүүдийн хорт хавдар судлалын эмнэлгийг зорьж ирдэг өвчтөнүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Эмэгтэйчүүдийн хорт хавдрын чиглэлээр бусдаас ялгаатай өрсөлдөх чадварыг бий болгож, нарийн мэргэшиж чадсан загвар эмнэлэг
И-Хуа их сургуулийн Эмэгтэйчүүдийн хорт хавдар судлалын эмнэлэг нь гадаад болон дотоодод эмэгтэйчүүдийн хорт хавдрыг эмчилдэг тэргүүлэх эмнэлэг болон хүлээн зөвшөөрөгдөх болсон шалтгаан нь эмэгтэйчүүдийн хорт хавдрын эмчилгээний чиглэлийг илүү нарийн мэргэшүүлэн хөгжүүлж, бусдаас ялгаран өрсөлдөх чадварыг бий болгож, ‘Эмэгтэйчүүдийн хорт хавдрын тэргүүлэх эмнэлэг’ гэх брэндээр танигдан, найдвартай байдлаа тасралтгүй нэмэгдүүлж ирсэн явдал юм.
Дотоодын их сургуулийн эмнэлгүүдээс анх удаа хорт хавдар туссан байж болзошгүй өвчтөнөөс хөлдөөсөн эдийн шинжилгээ авч, тухайн өдөртөө оношилж, хорт хавдар гэж оношлогдсоноос хойш 1 долоо хоногийн дотор мэс засал хийсэн, мөн дотооддоо анх удаа зөвхөн хорт хавдартай эмэгтэйчүүд л эмчлүүлэх боломжтой “Хатагтай” тасаг нээх зэргээр эмэгтэй өвчтөнүүдэд чиглэсэн түргэн шуурхай, тав тухтай тусламж үйлчилгээг үзүүлж байна.