Skip To Content
Print

ТӨВИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

DIRECTOR'S MESSAGE
Сайн байцгаана уу?
И-Хуа их сургуулийн Эмэгтэйчүүдийн хорт хавдар судлалын эмнэлгийн Эмэгтэйчүүдийн хавдрын төвийн цахим хуудсанд зочилсонд баярлалаа

И-Хуа их сургуулийн Эмэгтэйчүүдийн хорт хавдар судлалын эмнэлгийн Эмэгтэйчүүдийн хавдрын төв нь хэн бүхний зайлсхийхийг хүсдэг “хорт хавдар” хэмээх өвчний айдаст автсан газар биш юм.

Бид эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчнийг үнэн зөв оношлон, түргэн шуурхай, тав тухтай эмчлэх, эмэгтэйчүүдэд зориулсан эрүүлжин эдгэрэх орон зайг бий болгохын төлөө зорин ажилладаг.

Зөвхөн эмэгтэйчүүдийн хорт хавдар төдийгүй умайн булчингийн хоргүй хавдар, эндометриоз, өндгөвчний уйланхай зэрэг олон төрлийн эмэгтэйчүүдийн хавдрыг хамгийн орчин үеийн микро дурангийн аргаар эмчилж, дэлхийн түвшний робот мэс заслаар өвчтний сэтгэл ханамжийг дээд зэрэгт хүргэх болно.

И-Хуа их сургуулийн Эмэгтэйчүүдийн хорт хавдар судлалын эмнэлгийн Эмэгтэйчүүдийн хавдрын төвд эмэгтэйчүүдийн хорт хавдар болон нөхөн үржихүйн дотоод шүүрлийн эмч мэргэжилтнүүд ажиллаж хамгийн дээд зэргийн нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг. Тус тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай Дүрс оношилгооны тасаг, Цөмийн онош зүйн клиник, Анагаахын удам зүйн төв, Цус болон хавдрын тасаг, Үр тогтоох чадварыг хадгалах төв, Сэтгэцийн эрүүл мэндийн тасаг зэрэг тасагтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, насан туршид амьдралын мөчлөг бүртээ эрүүл энх амьдрах боломжийг олгож байна.

Итгэж, дагаж мөрдөх боломжтой хамгийн сүүлийн үеийн эрүүл мэндийн мэдээллээр хангах эмнэлэг, найдаж түшиж болох арвин туршлагатай эмч мэргэжилтэн, гэр бүлээс дутахгүй чин сэтгэл, хайраар хүчээ нэгтгэсэн эмчилгээ. Энэ бүхний нэгдэл онцгой орон зайг бий болгохын төлөө бид өдөр бүр хичээн ажиллах болно.

Баярлалаа.

И-Хуа их сургуулийн Эмэгтэйчүүдийн хорт хавдар судлалын эмнэлгийн
Эмэгтэйчүүдийн хавдрын төвийн дарга Жон Гён А